Унтлагын өрөөнд тань тав тух авчрах 6 чухал зүйл


Өдрийн турш эрч хүчтэй ажиллах эрч хүчээ нөхөж авахад бат бөх нойр бидэнд тусалдаг шүү дээ. Зарим өдрүүдэд бид хангалттай амарч чаддаггүй. Үүнээсээ болж дараагийн өдөр нь хангалттай үр дүнтэй байж чаддаггүй.
Дахиад нэг нойргүй шөнө өнгөрөхөд бид яг юу болохгүй байгаа талаар асууж эхэлдэг. Биднийг сайхан амрахад маш олон зүйл нөлөөлдөг гэдгийг та мэдэх үү?
Ханын цааснаас авхуулаад гэрлийн чийдэн хүртэл бидний нойронд нөлөөлдөг. Тэгвэл бид танд ая тухтай унтаж амрах орчныг унтлагын өрөөндөө авчрах энгийн хэдхэн зөвлөгөөг хүргэж байна.
1. ӨНГӨ
Орчны өнгө бидэнд маш хүчтэй нөлөөлдөг гэдгийг та мэдэх үү? Хүйтэн цэнхэр өнгө хүнийг уйтгар гунигтай болгодог бол зөөлөн ягаан өнгө хүнийг илүү тайван болгодог. Тэгвэл унтлагын өрөөнд ямар өнгө тохирох вэ?
Завсрын зөөлөнөнгө хүний мэдрэлийн системийг тайвшруулдаг. Тиймээс унтлагын өрөөнийхөө гол өнгийг ийм өнгөөр сонгох хэрэгтэй. Гэвч бүх зүйлээ ийм өнгөөр сонговол өрөөний тань өнгө аяс хэтэрхий уйтгартай болох магадлалтай юм. Харин ингэж уйтгартай харагдуулахгүйн тулд тод өнгийн жижиг чимэглэл оруулж өгвөл илүү гоё харагдах болно.
Тод улаан өнгөтэй дэр эсвэл номин ногоон өнгөтэй лаа гээд л ямар ч хамаагүй өнгөлөг зүйлсийг унтлагын өрөөндөө тавьчих. Ингээд л гайхалтай харагдах болно.
2. ДУУ ЧИМЭЭНЭЭС ТУСГААРЛАХ
Таагүй дуу чимээтэй газар тайван амарна гэдэг бараг л байж боломжгүй зүйл шүү дээ. Тиймээс гаднаас орж ирж болох бүхий л боломжтой дуу чимээнээс унтлагын өрөөгөө тусгаарлах хэрэгтэй. Хэрвээ хажуу айл чинь хэт их чимээ гаргадаг бол та хөршөөсөө чимээгүй байхыг хүсч болно. Харин хэрэгтэй гэж үзвэл та чихний бөглөө хэрэглэж болно. Харин гадны дуу чимээнээс тусгаарлахын тулд вакум цонх суурилуулах хэрэгтэй.
Гэрэл бас дуу чимээтэй адил чухал нөлөөтэй зүйл юм. Унтахад багахан гэрэл хүртэл саад болдог учир гэрлээс тусгаарлах хэрэгтэй. Энэ нь нүдний торлог бүрхэвчийн дээр тусан, унтах дааврыг бууруулдаг. Үүнийг шийдэх нэг арга нь цонхон дээрээ зузаан хөшиг хийх нь үр дүнтэй байдаг.
3. ТОГТМОЛ ТЕМПЕРАТУР
Тав тухтай байдал таныг бат бөх нойрсоход тусалдаг учир өрөөнийхөө температурыг хэт халуун эсвэл хүйтэн биш байхаар тохируулах хэрэгтэй. Унтлагын өрөөг тав тухтай дулаан байлгахын тулд өрөөний чийглэгийг хянах нь чухал байдаг. Хамгийн тохиромжтой чийглэгийн хэмжээ 50-60% байна. Хуурай агаартай үед агаар чийгшүүлэгчийг хэрэглэвэл тохиромжтой.Өрөөний дулааны хэмийн хувьд шинжээчдийн санал болгосон хэмжээ нь 19-22 ° С байдаг.
Хэтэрхий дулаахан өрөөнд хүн байнга сэрж, хар дарсан зүүд зүүдлэн амарч чадахгүй болох ба хэтэрхий хүйтэн байвал унтаж амрахад хэцүү байдаг. Түүнчлэн унтлагын өрөөнд өдөр бүр агаар оруулж шөнө унтахаас өмнө агаар оруулж байх шаардлагатай. Унтаж амрах нөхцөлөө сайн хангахын тулд улирлын дагуу хөнжил сонгохоо мартуузай. Ингэсэнээр хүйтний улиралд дулаан байж зуны улиралд ая тухтай сайхан амрах боломжийг олгоно.
4. УНТАХ ХЭСГИЙН ТАВ ТУХ
Ор бол унтлагын өрөөний хамгийн гол тавилга юм. Энэ ч утгаараа өрөөний интерьерт гол үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс түүний сонголтод онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Нэгдүгээрт, дор хаяж орны урт 160-180 см байх ёстой, хоѐрдугаарт, ор нь матрасыг дэмжиж, матрасны шинж чанарыг илүү сайн гаргаж өгөхүйц байх ёстой. Энэ нь орны уян налуу бүхий суурийг шаарддаг. Гуравдугаарт, найдвартай, эрүүл мэндэд хоргүй материалаар хийгдсэн байх ёстой.
Матрасны тухай бүү мартаарай. Учир нь матрас нь унтаж амрах нөхцлийг бүрдүүлэхэд хамгийн чухал үүрэгтэй бөгөөд булчинг тайвшруулах, амрах боломжийг олгодог. Хүний ​​бие физиологийн хувьд зөв байрлалд хэвтэж амарсанаараа бат бөх унтаж амрах боломжтой болдог. Тиймээс эргономик бүтэц бүхий тухтай матрасыг сонгосоноор бид түүнийг бүрэн шийдэж чадна.
5. НЭМЭЛТ ХЭРЭГСЭЛҮҮД
Илүү тав тухыг бий болгохын тулд та хивс, хөшиг, хивс, хивсэнцэр ба дэр гэх мэт хэрэгсэлүүдийг сонгон хэрэглэх нь зүйтэй. Мөн тоос хуримтлуулахгүйн тулд агаар цэвэршүүлэгчийг байнга хэрэглэж байх хэрэгтэй.
6. ГЭРЭЛ
Орчин үеийн унтлагын өрөөний орчин нөхцөл нь зөвхөн гоё сайхан байхдаа гол нь биш, харин хүний ая тухын хэрэгцээг хангах үүрэгтэй байх хэрэгтэй. Энэ нь таны амьдралыг илүү хялбар, тааламжтай болгоно.
Тиймээс орны дэргэд загварлаг гэрэл эсвэл шөнийн гэрэл байрлуул. Ингэсэнээр та түр зуур сэрэх үедээ юмуу түр сэрээд ус уух зэрэг үед тод гэрэл асааж нойроо сэргээх шаардлагагүй болно.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ