Xүнсний ногоонд ямар ямар хорхой шавьж нуугдаж байдаг вэ?


Анагаахын их сургуулийн оюутан Мартин К.Кристиансен  өдөр тутмын амьдралд биднийг  эргэн тойронд  байдаг бичил биетүүдийн тухай  видео  бичлэгийг микроскопын тусламжтайгаар хийжээ.  Эдгээрийн олонхи нь  гэм хоргүй ч,  зарим нь халдвар тараах шалтгаан болж мэдэх юм гэж “Дейли мэйл” сонинд бичсэн байна.

  “Дараа  ганцаараа салат идэх болвол, та яалт ч үгүй ганцаараа биш гэдгийг санаж байгаарай” гэж хүнсний ногоонд байдаг бүх бичил биетүүдийг харж болох "My Microscopic World"  гэсэн дүрс бичлэгийг Мартин ийм слоган дор тавьжээ.

 

Кристиансен  хүний байнгын хөрш болох бичил  биет, өт,  хачиг, авгалдайн тухай видео бичлэг хийхийн тулд олон дахин өсгөдөг микроскоп хэрэглэсэн байна.

Мартин өөрийн нээлтийн нэгийг “хорхой шавьжны оршуулгын газар” хэмээн нэрлэжээ.

фильм микробы

Зарим шавьж нь хөгцөөр бүрхэгдсэн байдаг учир,  хэдийнэ нэгэнт  үхсэн байж болохыг зургаас харж болохоор байна.

Баримтат кино зохиогчийн өөрийнх нь хэлснээр,  бидний эргэн тойронд хамгийн байнга шахуу байдаг бичил биет нь хачиг бөгөөд  шинжлэх ухаанд утаслаг хорхой хэмээн нэрлэдэг цагираган хорхой дараа нь орж  байгаа аж.

фильм микробы

Оюутны хэлснээр, утаслаг хорхой нь шимэгч ажээ.  Хэрвээ түүний авгалдайг  идчихвэл,  гэдэс өвдөж, дотор муухайрч, суулгаж мэдэх гэнэ.

Мартин бичлэгийнхээ төгсгөлд өөрийн хамгийн сонирхолтой нээлтийг нэгийг хийсэн бөгөөд энэ нь түүний юу болохыг нь тогтоож чадаагүй өт хэлбэртэй авгалдай ажээ.

фильм микробы

“Энэ нь ямар төрлийн өт болохыг би мэдэхгүй юм, тиймээс хэрэв та хариултыг мэдэж байгаа бол надад дуулгаарай” гэж тэр үзэгчдээс хүссэн байна.

 

С.Инда


СЭТГЭГДЭЛ БИЧИХ