Насан туршийн хайр гэж байдгийг нотлосон 15 гэрэл зураг
Энэ зуунд олон гэр бүл салж сарних болсныг статистикийн тоо баримт харуулдаг. Жишээ нь, Орост гэр бүл болсон хосуудын талаас илүү нь салж, Казахстан салалт ихтэй 10 орны тоонд орж байна. Тийнхүү, үнэндээ жинхэнэ хайр сэтгэл гэж байдаг болов уу? гэсэн асуулт зүй ёсоор гарч ирдэг. Тэгвэл, байлгүй яахав дээ гэсэн хариулт байна аа. Нийгмийн сүлжээ хэрэглэгчид насан туршийн хайр сэтгэл байдаг гэдгийг нотлосон аав, ээж нарынхаа гэрэл зургийг илгээдэг байна.
Энэ хос 70 жилийн өмнө хуримлажээ.
“Эхнэр бид хоёр зургаадугаар ангид байхдаа бүжиглэж байсан бол, дараахи зурагт хуримын өдрөөрөө”.
Хуримын өдөр ба 43 жилийн дараа.
Энэ хос ханилж нийлснээсээ хойш 69 жилийн дараа тэнгэрт халихдаа, гар гараа атгалцсан байсан гэдэг.
Герберт болон Зельмира Фишер нар гэр бүл болсныхоо 87 жилийн ойг 2011 оны тавдугаар сард тэмдэглэх байсан бөгөөд харин Герберт 2011 оны хоёрдугаар сард 105 настайдаа насан өөд болсон байна. 2008 онд тэднийг хамгийн олон жил ханилсан настай хосоор тодруулж байжээ.
Миний эмээ, өвөө хоёр.
20 жилийн өмнөх болон 20 жилийн дараахи зураг.
Гэрлээд 75 жил болжээ.
1990-ээс 2017 он. Гэрлээд 26 жил өнгөрсөн ч, бусдыг гайхшируулсаар л байна!
“Хуримаа хийснээс хойш бараг 44 жилийн дараахи бидний зураг. Хамгийн гайхалтай нь, хуримын даашинз маань одоо ч надад таардаг”.
Хуримласнаас хойш 70 өнгөрчээ.
Хүүхэд байхаасаа л бие биедээ сайн болсон Томас болон Ирен Ховард хоёр дэр нийлүүлснээс хойш нэгэнтээ 70 жил өнгөрчээ.
Энэ хос 80 жил ханилжээ.
74 жил ханилсныхаа дараа Леонард болон Хейзел Черри нар хэдхэн цагийн зөрүүтэй насан өөд болсон байна.
“45 жилийн дараа хуримынхаа хувцасыг өмсөж татуулсан миний аав, ээж хоёрын зураг”.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ