Анжелина Джоли, Брэд Питт нар албан ёсоор гэр бүлээ цуцалжээ
Холливудын оддын гэр бүл албан ёсоор салсан тухай цахим мэдээллийн “The Blast” портал уламжилжээ.
Хэдийгээр Анжелина Жоли, Брэд Питт нар хөрөнгөө хуваах, зургаан хүүхдээ асран хүмүүжүүлэх асуудлыг эцэслэн шийдэж тохиролцоогүй ч тэдний хүсэлтийг үндэслэн шүүх хурал гэр бүлийг нь албан ёсоор цуцалжээ. Алдарт жүжигчид сэтгэл санаагаар ихэд ядарч, хэт сунжирсан гэр бүл цуцлах ажиллагааг хурдавчлан нэг нэгнээсээ нэг мөр амрахаар шийдсэн гэнэ.
Анжелина Жоли, Брэд Питт нар 2014 оны наймдугаар сард гэрлэсэн бөгөөд 2016 оны есдүгээр сард Анжелина Жоли гэр бүл цуцлах өргөдөл гаргасан билээ. Тэрээр нөхрийнхөө хүүхдүүдийг хүмүүжүүлэх арга барилтай эвлэрэлгүй ийм алхам хийхээр шийдвэрлэсэн гэж мэдэгдэж байсан юм. Жүжигчин бүсгүй хүүхдүүдээ ганцаар өсгөхийг илүүд үзсэн гэдэг.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ