Дэлхийг өөрчлөх гэж төрсөн Дауны хамшинжтэй супермодель
22 настай Мадлен Стюарт бол Австралийн Дауны хамшинж өвчтэй модель юм. Гагцхүү супермодель болох мөрөөдлөө биелүүлэхэд өвчин нь түүнд саад болдоггүй байна. Тэрээр “Vogue”, “Cosmopolitan” болон “ NY Times”-ын зураг авалтад хэдийнэ оролцоод амжжээ. Харин одоо тэр “Victoria’s Secret”-ийн “сахиусан тэнгэр” болох шинэ зорилго тийш итгэлтэй алхаж явна гэж хэвлэлд бичсэн байна.
Бүсгүйн ээж түүнийг 2014 онд загварын шоунд анх удаа авчирчээ. Чухам тэгэхэд Мадлен модель болно хэмээн хэлсэн байна.
Охинд нь хэцүү л байх болно гэдгийг түүний ээж ойлгож байсан нь мэдээж ч, гэхдээ түүнийг дэмжиж туслахыг зөвшөөрчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ