Машиныхаа эдэлгээг уртасгах 5 топ-ашигтай арга
“OAnews” порталын шинжээчид машины эдэлгээг уртасгаж болох жолоочийн хамгийн ашигтай дадал зуршлыг нэрлэжээ. Энэ нь замд машины найдвартай ажиллагааг дээшлүүлдэг үйлчилгээг хэлж байгаа юм.
Нэгд. Жолооч хүчний агрегатын тосыг тогтмол сольдог байх. Ингэх нь хөдөлгүүр болон явах ангийн үрэлт, зэврэлтээс болж, элэгдэхээс хамгаалдаг.
Хоёрт. Машины бусад шингэн болон эд ангийг сольж байх хэрэгтэй. Энэ нь тодруулвал, хий хуваарилах механизм, шүүлтүүр, тоормосны шахагч зэрэг юм.
Гуравт. Машины байдлыг байнга шахуу шалгах. Тодруулвал хөдөлгүүрийн тогтмол шалгаж байх хэрэгтэй.
Дөрөвт. Машинаа байнга угааж байх нь жагсаалтын дөрөвт бичигдэж байна. Энэ нь гарсан зураас, хонхорхойг олж харж, эдгээрийг засах боломж олгодог.
Тавд. Гаднын дуу чимээнд анхаарал хандуулах. Түжигнэх, чахрах болон бусад дуу чимээ нь эвдрэл үүсэх эрсдэл байхыг харуулдаг. Ийм дуу чимээ гарвал, оношлогооны үйлчилгээний албанд хандах хэрэгтэй.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ