Л.Оюун-Эрдэнэ: "Эрдэнэт үйлдвэр"-ийн төлсөн 40 сая ам.долларыг "Жаст"-ын Ш.Батхүүгээр төлүүлнэ

"Жаст" группын Ерөнхий захирал Ш.Батхүү Өмнөд африкийн Стандарт банктай 2009-2010 онд зээлийн гэрээ байгуулж, 2012 он хүртэл нийт 160.1 сая долларыг авсан байдаг. Үүнийгээ хугацаандаа төлөөгүй учраас Стандарт банк 2013 оны долдугаар сард Лондонгийн Олон Улсын Арбитрын шүүхэд хандаж, Стандарт банк Эрдэнэт үйлдвэрээс 86.95 сая ам.долларыг нэхэмжилсэн. Учир нь Эрдэнэт үйлдвэр батлан даагчаар оролцсон тул ийнхүү "Эрдэнэт" үйлдвэрийн "Эрсдэлийн сан"-гаас Стандарт банкинд 40 сая ам.доллар шилжүүлэн өрийг нь төлсөн юм.

Үүнтэй холбоотойгоор ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж " “Эрдэнэт үйлдвэр”-ээс  төлсөн 40 сая ам.долларыг “Жаст”-ын Ш.Батхүүгээр төлүүлнэ.  Түүний хөрөнгөтэй холбоотой асуудалд хууль хяналтын байгууллага ажиллах нь зүйтэй.  ЗГХЭГ энэ хэрэг дээр анхаарал хандуулж хамтрах болно. Үл хөдлөх хөрөнгүүд нь хэн уруу яаж шилжсэн нь ээдрээтэй байгаа. Зарим хууль хяналтын байгууллагын удирдлагууд энэ хэрэгт оролцож, хөрөнгийг шилжүүлсэн гэсэн мэдээлэл бий. Прокурор, хууль хяналтын байгууллагын шинэ удирдлагууд үүнд анхаарч ажиллах хэрэгтэй. Шүүээс гэм буруутайг нь тогтоогоогүй байхад "Эрдэнэт" үйлдвэрийн дарга нар, захирал нь буруутай гэж ярих нь учир дутагдалтай” гэсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ