"Тавантолгой Зүүнбаянгийн чиглэлийн 414 км төмөр замыг Монгол Улс өөрийн хөрөнгөөр барих шийдвэр гаргалаа"

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан төмөр замын талаар Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж, мэдээлэл хийлээ.

Сайд Б.Энх-Амгалан: Өнөөдрийн гарсан Засгийн газрын тогтоолоор Тавантолгой-Зүүн баян чиглэлийн 414 км төмөр замыг Монгол Улс өөрийн дотоодын бололцоог ашиглан барих боллоо. Ингэснээр дотоодын бүтээн байгуулалт болох юм.


Захиалагч нь Монголын Төмөр зам, хэрэгжүүлэгч нь Зэвсэгт хүчний жанжин штаб байх болно өөрөөр хэлбэл, дотоодын хүчийг ашиглан барих болно.


Төмөр замыг 1.2 сая ам долларт багтаан барих болно. Үүнд 1,800 цэргийн албан хаагч оролцох ба санхүүгийн асуудал шийдэгдсэн тохиолдолд тавдугаар сараас бүтээн байгуулалтын ажил эхэлнэ.


Тус замыг барьж дууссанаар төмөр замын тээвэрлэх өртөг болох нэг километрт 32 доллар байгаа бол найман ам.доллар болж буурах юм.


Энэхүү зам дээр 30 сая тонн нүүрс тээвэрлэх боломж бололцоо байна.


Суурь бүтэц нь 780 гаруй тэрбум төгрөг байна. Төгрөгөөр бодож буй нь дотоодын худалдан авалт болон ажиллах хүч болох цэргүүдийн цалин хөлс, дотоодын худалдан авалт зэргийг хийх юм. Нэг цэргийн цалин хөлс 2 сая төгрөг байхаар тооцож байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ