Дэлхийн хамгийн баян хүн гэргийгээсээ салав

Маккензи Безос нөхрөөсөө салахдаа түүнд “Amazon” компанийн хувьцааны 75%, түүнчилэн” Washington Post” сонин болон   “Blue Origin” компанийн өөрт ногдох хувийг үлдээжээ.

 Хуучин эхнэр, нөхөр хоёр хэвлэлд зориулан нийгмийн сүлжээн дэх өөрсдийн хуудсанд мэдэгдэл байршуулснаар,  гэр бүл салах ажил дууссанаа зарлаад, харилцан бие биедээ талархал илэрхийлсэн байна. 

“Вашингтон пост” сонин болон “Blue Origin” компанийн өөрт ногдох бүх хувь, түүнчилэн “Amazon” компанийн хувьцааны 75% болон санал өгөх эрхийг түүнд  үлдээж  байгаадаа  би баяртай байна” гэж Маккензи Безос бичжээ. 

Жефф Безос байршуулсан мэдээндээ “дэмжин туслаж, сайхан сэтгэлээр хандаж байсанд”  хуучин гэргийдээ талархал илэрхийлсэн байна.

“Amazon” компанийг үндэслэгч Жефф Безос  гуравдугаар сард “Форбс” сэтгүүлээс тодруулсан дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг тэргүүлсэн юм.  Сэтгүүлийн шинжээчид түүний хөрөнгийг гэргийнх нь хөрөнгийг оролцуулан 131 тэрбум доллараар үнэлсэн бөгөөд гэхдээ  хоёр тийш болсонтой холбогдон Безос  2020 онд “Форбс” сэтгүүлийн жагсаалтыг тэргүүлж чадахгүй  болов уу хэмээн  таамаглаж байна.  Тэд 25 жил ханилсан бөгөөд дөрвөн хүүхэдтэй юм. 


С.Инда


СЭТГЭГДЭЛ БИЧИХ