Нэг сургуулийн долоон эмэгтэй багш бараг нэгэн зэрэг жирэмслэжээ


Америкийн нэгэн сургуульд сонин ч гэмээр юмуу явдал болсон байна. Юу гэвэл, эмэгтэй багш нарынтал нь бараг бараг нэгэн зэрэг жирэмслэснийг хэвлэлд бичжээ.

Энэ  сургуулийн захирал нэг сонин явдал болсон тухай ярьжээ. Юу гэвэл, 15 эмэгтэй багшийн 7 нь бараг нэгэн зэрэг төрүүлэхээр  болсон байна. Сургуулийн хажууд хүүхдийн цэцэрлэг барьж болохоор болчихлоо хэмээн захирал  нь хошигножээ.

 

Хоёр багш нь өнгөрсөн оны сүүлчээр хүүхдээ төрүүлсэн бол,  бусад нь ойрын 6 сарын хугацаанд ээж болох гэнэ.

 

“Эхлээд  биднээс дөрөв, дараа нь тав,  сүүлд нь бүр долуулаа жирэмслэсэн, ёстой инээдтэй” гэж багш нарын нэг нь ярьсан  байна.

 

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ