Пеле Парисын эмнэлэгт хүргэгджээ


Бразилийн домогт хөлбөмбөгчин Пеле (бүтэн нэр нь Эдсон Арантис ду Насименту) Францын нийслэл Парисын эмнэлэгт яаралтай хүргэгдсэн тухай “AFP агентлаг уламжилжээ.

            Францын өсч буй залуу од Килиан Мбаппетэй уулзсаны дараахан түүний бие гэнэт татаж, халуун нь нэмэгдсэн аж. 78 настай Пелегийн амь насанд аюул байхгүй ч хэвтэж эмчлүүлэх шаардлагатай гэж эмнэлгийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

            Пеле бол дэлхийн гурван удаагийн (1958, 1962, 1970) цорын ганц аварга билээ. Тэрээр 1956-1977 онуудад нийтдээ 1279 гоол оруулан Гиннесийн дээд амжилтын номонд бүртгэгдсэн юм.

Б.Туг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ