Оросын хамгийн баян эмэгтэйчүүдийн нэг Наталья Филева Германд онгоцны ослоор амь үрэгджээ


Оросын хамгийн баян эмэгтэйчүүдийн нэг, “S7 Airlines” нисэх компанийн ТУЗ-ийн дарга Наталья Филева өчигдөр Германд онгоцны ослоор амь үрэгдсэн тухай “ТАСС” агентлаг уламжиллаа.   

Түүний хөлөглөсөн “Epic-LT” хувийн жижиг онгоц Германы Майн дахь Франкфурт хотын “Эгелсбах” нисэх буудалд буух гэж байгаад сүйрсэн байна. 55 настай түүнтэй хамт эмчилгээ хийлгэхээр нисч байсан эцэг нь, мөн нисгэгч амиа алджээ.

Ослын шалтгааныг тогтоохоор олон улсын комисс Оросын мэргэжилтнүүдийн оролцоотойгоор ажиллах юм байна. Бизнес мэдээллийн нөлөө бүхий “Forbes” сэтгүүлийн үнэлгээгээр, Наталья Филева 600 сая ам.долларын хөрөнгөтэй байсан бөгөөд Оросын нөлөө бүхий бизнесменүүдийн жагсаалтад тогтмол бичигддэг байжээ.

Б.Туг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ