Британи эмэгтэй охиндоо хүүхдийг нь тээж төрүүлжээ


Эмма Майлз  охиныхоо  тээгч эх болж,   түүнд  охиныг  нь төрүүлж өгсөнийг  тус орны “Сан” сонинд бичсэн байна.

 

Эммагийн охин Трейси Смит одоо 31 настай. Түүнийг өсвөр насанд хүрэхэд нь  түүнд Майер-Рокитан-Кюстер-Хаузерын хамшинжтэй гэсэн онош тавьжээ.  Энэ нь бүсгүйд умай байхгүй, тиймээс  хүүхэд тээж чадахгүй гэсэн үг аж.

 

Трейсигийн ээж  охиныхоо  уй гашууг зүгээр хараад сууж чадаагүй учир, охиндоо тээгч эх  нь болохоор шийдсэн байна.

 

Тэгээд тэр 2019 оны нэгдүгээр сарын 16-нд охин төрүүлжээ. Харин хүүхэд болон ээж-эмээгийн аль алиных нь амь насанд аюул учруулахгүй байх үүднээс эмч нар кесарев хагалгаагаар хүүхдийг нь төрүүлсэн байна.

 

Энэ нь цорын ганц тохиолдол биш  гэнэ. Тухайлбал, 2015 онд Их Британийн бас нэг эмэгтэй бэлгийн гаж донтой хүүдээ хүүхдийг нь тээж, төрүүлж өгсөн  байна.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ