Cardi B эрчүүдийг мансууруулж, дээрэмддэг байсан шалтгаанаа тайлбарлажээ

Реппер Cardi B энэ жил Грэммигээс "Оны шилдэг реп цомог" шагналыг гардаж, тус шагналыг хүртсэн анхны эмэгтэй реппер болсон билээ. Харин саяхан Cardi B-гийн гурван жилийн өмнө хийж байсан Инстаграм бичлэг ил болж, онлайнд багагүй шуугиан тарьсан байна. Тэрээр уг бичлэгтээ урлагийн ертөнцөд хөл тавихаасаа өмнө тайчих үзүүлбэр хийдэг байсан бөгөөд эрчүүдийг зочид буудалд аваачин мансууруулж улмаар дээрэмддэг байсан тухайгаа ярьсан байжээ. 

Олон нийтийн дунд  Cardi B-гийн эл үйлдлийг шүүмжилсэн сэтгэгдлүүд газар авсан нь реппер бүсгүйг Инстаграм хаягаа устгаж, бичлэгийн тухай тайлбар хэлэхэд хүргэсэн байна. 

Cardi B тайлбартаа "Тухайн үед хийсэн сонголт зөв эсвэл буруу байсан гэхээсээ би тэр бүхнийг амьдрахын тулд л хийж байсан. Би хэзээ ч өөрийгөө төгс төгөлдөр хүн, төгс төгөлдөр ертөнцөөс ирсэн гэж ярьж байгаагүй. Үнэндээ тухайн үед надад юу ч байгаагүй" гээд цааш үргэлжлүүлэн "Би бол хип хоп соёлын нэг хэсэг. Энд уран бүтээлчид хаанаас ирснээ, энд хүрэхийн тулд ямар буруу зүйлс хийж байснаа ярих хэрэгтэй болдог... гэлээ гээд би хэзээ ч хийсэн үйлдлээрээ бахархаж, хүмүүст зарлаж байгаагүй. Бас уран бүтээлдээ тусгаж байгаагүй. Учир нь энэ сайрхаж яриад байх зүйл биш шүү дээ. Тухайн үед надад сонголт бараг байгаагүй учраас л тийм зүйл хийхэд хүрсэн" гэжээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ