Хятад эмэгтэй өөр өөр эцгийн хоёр ихэр хүүхэд төрүүлжээ
Хятадад нэг эмэгтэй нөхрөөсөө далдуур явалдсанаар хоёр ихэр хүүхэд төрүүлсэн байна гэж британийн “Метро” гэдэг шар сонинд бичжээ.
Эхнэр, нөхөр хүүхдүүдээ цагдаагийн хэсэгт бүртгүүлэхээр очсоноор энэ явдал тодорхой болсныг мэдээлж байна. Ингэж бүртгүүлэхийн тулд эцэг тогтоох тестийн дүнг танилцуулах ёстой байжээ.
Тестийн дүн бүх хүний гайхлыг төрүүлж, тодруулвал ихрийн нэг нь эцэгтэйгээ цусан төрлийн холбоогүй байсан гэнэ. Ингэснээр эмэгтэй нөхрийгөө нэг удаа мэхлэснийг түүнд хүлээн зөвшөөрсөн байна.
Шинжээчдийн ярьснаар, энэ нь ховор үзэгдэл бөгөөд өөр өөр эцгийн ихэр хүүхэд төрөх нь 13000 хосод нэг удаа тохиолдох магадлалтай ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ