Брэндээс салдаггүй тэргүүн хатагтайн тансаг загварууд
АНУ-ын 45 дахь тэргүүн хатагтай Мелани Трампын хувцаслалт, биеэ авч яваа байдал нь үргэлж охид бүсгүйчүүдийн анхаарлын төвд байдаг. Словени гаралтай загвар өмсөгч мэргэжилтэй энэ бүсгүй цаг ямагт брэндийн үнэтэй хувцаснуудаар донжийг нь олж хувцасладгаараа алдартай нэгэн. Ингээд дэлхийн номер нэг их гүрний үлгэр жишээ тэргүүн хатагтайн тансаг, дэгжин ертөнцөд тавтай морил.
Мелани өнгөрөгч Крисмасын баярын дараахан Ерөнхийлөгч нөхөртэйгээ хамт олны өмнө гарахдаа гүн ногоон өнгийн Прадагийн богино хүрмээр гангарчээ. Тэрээр Дональдын хамтаар Иракт алба хааж буй цэргүүд дээрээ айлчлаад буцаж ирээд удаагүй байсан юм.
Харин Иракт очих үеэрээ тэрээр Victoria Beckham-ийн саффронон материалтай цэрэг загварын хүрэм, Timberland-ын гутлаар гангарсан нь энэ.
Крисмасын баярын өдөр Үндэсний сүмд Ерөнхийлөгчийн хамт зочлохдоо усан цэргийн гэгддэг загвартай урт цув, гоёмсог шаахайны хамт өмсчээ.
Харин энэ бол Крисмасын урд өдөр нь Цагаан ордонд утсаар ярьж суугаа дүр зураг. Энэ удаад тэрээр Christian Louboutin-ийн свиттер захтай даашинзаар гангарчээ.
Мөн л он солигдохын өмнөхөн нөхрийгөө Конгрессийн дугуй танхимд үг хэлэх үеэр Celine брэндийн цав цагаан даашинзтай хажууд нь зогсчээ.
Хүүхдийн их эмнэлэгт зочилж, бяцхан хүүхдүүдэд ном уншиж өгөх үеэрээ судалтай улаан хүрэм, шаахай хоёроор гангарсан тэргүүн хатагтай дэгжин атлаа өвөрмөц харагдана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ