Ксения Собчакийн эрчүүд: сөрөг хүчний төлөөлөгч, саятан, жүжигчин болон бусад
Хаврын сар гарсаар бараг бүх томхон олон нийтийн хэрэгсэл Собчакийн гэр бүлийн дуулиант явдлын тухай бичжээ. Тухайлбал, Максим Виторган, Ксения Собчак хоёр салж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн нь гуравдугаар сарын 8-нд тодорхой болсон юм. “Комсомольская правда” сонин телевизийн хөтлөгч бүсгүй хэзээ, хэн хэнтэй амьдралаа холбож байсан тухай бичжээ.
Вячеслав Лейбман.
Эрчим хүчний “Феникс-Холдинг” компанийн захирлуудын зөвлөлийн дарга Вячеслав Лейбман Собчак, Анастасия Волочкова хоёрын нөхөрлөлд саад тотгор болсон байдаг. Бүжигчин Волочкова нэг эвгүй байдалд шпагат үзүүлж, улмаар хоёр бүсгүй удаан хугацаагаар бие биеэ ганц нүдээрээ ч харахгүй болсон гэдэгт Ксения Собчак итгэлтэй байж. Гэвч сүүлд нь тэд сайндсан гэдэг.
Умар Жабраилов.
Москвад нүүж ирснээр Собчак энэ бизнесчтэй амьдралаа холбожээ. Гэвч Жабраилов ОХУ-ын ерөнхийлөгчид өрсөлдөж, ердөө 0,1%-ийн санал авч ялагдсан юм.
Александр Шустерович.
Бизнесч, телевизийн хөтлөгч хоёр тэртээ 2005 онд гэрлэх бодолтой байжээ. Гэвч Собчак ийм чухал алхам хийхэд бэлэн биш байна гэж хэлээд, сүйт хархүүгээ орхижээ. Бизнесчийн төрөл төрөгсөд тийм ч аятайхан ааш зантай биш телевизийн хөтлөгчтэй бүсгүйтэй амьдралаа холбохыг түүнд ерөөс хориглосон аж.
Дмитрий Савицкий.
Хос гурван жил гайгүй харилцаатай байжээ. Хоёр тийш болсныхоо дараа тэд анд найзын харилцаатай хэвээр байсан байна. Тэр ч байтугай Собчак Савицкийн удирдсан төсөлд оролцжээ. Харин надтай учирч байсан хүүхнүүдийн дундаас Собчак хардалтаараа №1 хэмээн Дмитрий хэлж байсан гэдэг.
Олег Малис.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ