Оросын дуучин Юлия Началова 38 насандаа нас баржээ


Оросын нэрт дуучин, жүжигчин, телевизийн хөтлөгч Юлия Началова 38 насандаа уушиг, тархины хавангаас үүдсэн зүрхний дутагдлаар нас баржээ. Чихрийн шижинтэй байсан тэрээр хэд хоногийн өмнө тулай өвчний хүндрэлийн улмаас эмнэлэгт хүргэгдсэн аж.

Эмч нар түүнийг хиймэл комд оруулан уушигны агааржуулалтын системд залган хөлөнд нь мэс засал хийсэн ч амийг нь аварч чадаагүй байна.

Таван настайгаасаа дуулж эхэлсэн тэрээр 1997 онд “Герой не моего романа” дуугаараа Орос даяар алдаршсан билээ.  

Б.Туг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ