Натали Портман сансрын нисгэгчийн дүрд тогложээ
Израильд төрсөн Холливудын 37 настай од Натали Портманы тоглосон “Тэнгэр дэх Люси” (“Lucy In The Sky”) уран зөгнөлт кино дэлгэцэнд гарахад бэлэн болжээ. “Оскар”-ын шагналт жүжигчин энэ удаа Америкийн сансар судлалын “NASA” төвийн сансрын нисгэгч эмэгтэйн дүрд тогложээ.
Тус кинонд сансрын нисгэгч Люси удаан хугацаагаар сансарт ажилласныхаа дараа дэлхийд эргэн ирээд энгийн амьдралд дасан зохицох гэж нэлээд тавгүйтдэг тухай өгүүлдэг байна. “Тэнгэр дэх Люси” киноны найруулагчаар Ной Хоули ажиллажээ.
Натали Портман 12 настайдаа Францын найруулагч Люк Бессоны “Леон” кинонд мэргэжлийн алуурчны тухай өгүүлдэг кинонд Матилда охины дүрд тоглон дэлхий даяар алдаршсан билээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ