2018 оны ДАШТ түүхэнд хамгийн их орлоготой нь болжээ
Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA) санхүүгийн тайлангаа нийтлүүлж, 2018 оны ДАШТ-ий хөрөнгө оруулалт, үзэгчдийн тоо болон уг арга хэмжээний эдийн засгийн бусад үзүүлэлтийн тухай тоо баримтыг дурдсан байна.
Орост болсон хөлбөмбөгийн ДАШТ түүхэнд хамгийн ашиг орлоготой нь болжээ. ОУХХ 2018 оны ДАШТ-ийг ОХУ-д явуулснаар 5,3 тэрбум доллар олсныг FIFA-гийн сайтад нийтлэгдсэн тус байгууллагын санхүүгийн тайланд дурдсан байна.
Ингэхдээ тайлан гаргахдаа 2015 оноос 2018 оны хоорондох хугацааг харгалзан үзсэнийг тэмдэглэжээ. Заасан хугацаанд олсон орлогын бүх төрөл, тухайлбал телевизээр дамжуулах эрх, маркетинг хийх эрх, лицензи, түүнчилэн тасалбарын худалдааг энэ хугацаанд оруулсан байна. Мөн ДАШТ-тэй шууд холбоогүй бүх үзүүлэлтийг анхааран үзжээ.
Тухайлбал, ердөө гурван жилийн хугацаанд FIFA 6,4 тэрбум ам. доллар олж чадсан байна. Энд нийт дүнгийн 83% нь чухамхүү ОХУ-д болсон ДАШТ-нээс оржээ.
Үүнээс гадна, энэ арга хэмжээнд нийтдээ 1,8 тэрбум ам. долларын хөрөнгө оруулж, ингэснээр FIFA-гийн цэвэр ашиг 3,5 тэрбум гаруй ам. долларт хүрсэн байна.
2018 оны ДАШТ-ийг гурван сая гаруй хүн үзсэнийг тэмдэглэжээ. ДАШТ өнгөрсөн оны зургаадугаар сарын 14-нөөс долоодугаар сарын 15-нд Орост болсон билээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ