Тайландын саятан, охинтой нь суусан эрд 300 мянган ам. доллар өгөхөөр амлажээ
Таиландын олон саяын хөрөнгөтэй Арнон Родтхонг гэгч эр бага охиноо нөхөрт гаргахаар шийдсэнийг хэвлэлд бичсэн байна.
Арнон охиноо нөхөртэй болгохыг туйлаас хүсч байгаа учир, хүргэн болох хүнд 300 мянган ам. доллартай тэнцэх мөнгө өгөхөөр амлаад, энэ тухайгаа нийгмийн сүлжээнд бичжээ.
Родтхон тус оронд туриан жимс тарьдаг хамгийн баян хүмүүсийн нэгэнд тооцогддог байна.
Нөхөр болох хүнд мөнгө өгөхийн зэрэгцээ, сүүлд нь өөрийн бизнесийг охиндоо өвлүүлэн үлдээнэ гэж эцэг амлаж байгаа аж.
Одоогийн байдлаар олон мянган хүсэлт ирээд байгаа ч, ялагчийг дөрөвдүгээр сарын 1-нд тодруулах гэнэ. Энэ өдөр шалгуурт хамгийн их тохирох өрсөлдөгчдийн хооронд тэмцээн явуулахаар амлаж байна. Энэ тэмцээн нь ямар учиртайг одоогоор мэдээлэхгүй байгаа аж.
Харин бүсгүй өөрийгөө царайлаг хэмээн үздэггүй, эрчүүдийг нэг их шилж сонгоод байдаггүй гэж тайлбарлажээ.
Цагийг аятайхан өнгөрүүлж, хамтдаа селфи хийж чаддаг аятайхан эр надад хэрэгтэй гэж тэр хэлсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ