Аваргуудын ба Европын лигийн шөвгийн наймд өрсөлдөх багууд тодорлоо
Европын хөлбөмбөгийн холбоо буюу УЕФА-гийн Аваргуудын ба Европын лигийн шөвгийн 16-гийн хариу тоглолтууд өндөрлөж, дараагийн шатанд өрсөлдөх багууд бүгд тодорлоо.
Аваргуудын лигт сүүлийн арван жилд анх удаа Английн дөрвөн баг шалгарч чадсан нь энэ удаагийн тэмцээний онцлог. Аваргуудын лигийн шөвгийн наймд доорхи багууд өрсөлдөнө.
"Манчестер Сити" (Англи)
"Ливерпул" (Англи)
"Тоттенхэм" (Англи)
"Манчестер Юнайтед" (Англи)
"Барселона" (Испани)
"Ювентус" (Итали)
"Аякс" (Холланд)
"Порту" (Португал)
Харин Европын лигийн шөвгийн наймд:
"Челси" (Англи)
"Наполи" (Итали)
"Валенси" (Испани)
"Вильярреал" (Испани)
"Айнтрахт" (Герман)
"Арсенал" (Англи)
"Славиа" (Чех)
"Бенфика" (Португал)
тус тус өрсөлдөхөөр шалгарчээ.
Эдгээр хоёр лигийн шөвгийн наймын сугалаа Швейцарийн Ньон хот дахь УЕФА-гийн төв байранд энэ сарын 15-нд болох ажээ. Аваргуудын лигийн шөвгийн наймын эхний тоглолтууд дөрөвдүгээр сарын 9, 10-ны өдрүүдэд, харин Европын лигийнх мөн сарын 11-нд товлогдсон байна.
Аваргуудын лигийн финал Испанийн Мадрид дахь "Ванда Метрополитано", Европын лигийн финал Азербайжаны нийслэл Баку хотын “Олимп” цэнгэлдэх хүрээлэнд тус тус болох юм.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ