“Ертөнцийн өсвөрийн мисс” 19 насандаа нас баржээ


2017 онд “Ертөнцийн өсвөрийн мисс”-ийн титэм зүүсэн нидерланд гоо бүсгүй Лотте Ван Дер Зее Германы Мюнхен хотноо 19 насандаа нас барсан тухай “De Limburger” сонинд мэдээлжээ. Тэрээр амралтаараа Австрийн Вестендорф дахь уулын цанын баазад хүрэлцэн ирээд гэнэт цус харвасан аж.

Лотте Ван Дер Зеегийн эцэг, эхийн хэлснээр бүсгүй найз нартайгаа үдэшлэгт оролцоод биеийн ямар нэг зовиургүй ирсэн ч маргааш нь өглөөний цайндаа бууж ирээгүй аж. Өрөөнд нь ороход тэр ухаангүй хэвтэж, зүрх нь цохилохгүй байжээ. Ээж нь хиймэл амьсгал хийсний дараа Вестендорфын эмнэлэгт бүсгүйг хиймэл коомд оруулсан байна.

Улмаар Мюнхений эмнэлэгт шилжүүлсэн ч хоёр долоо хоногийн дараа эхлээд бөөр, улмаар бусад дотоод эрхтнүүд нь ажиллахаа больжээ. Иймд эцэг, эх нь охиноо амьдралын хиймэл системээс салгахыг зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрсэн аж.

Б.Туг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ