Толгой өвдөхөөс салахад хавчаар тустай аж

Толгой нь өвдөж байгаагүй хүн нэг ч байхгүй биз. Харин хэрэгтэй эм тэр бүр гарын дор байдаггүй. Цөхрөнгөө барсан Элизабет Хейс бүсгүй  толгой таллаж өвдөхөөс хялбархан салсан тухай хэвлэлд бичсэн байна.

Тэр энэ аргаа  Фейсбукийн хэрэглэгчидтэй  хуваалцаж,  тэд ч уг  арга үнэхээр тустайг нотложээ. 

АНУ-ын Индиана муж улсын оршин суугч  бүсгүйн толгой нэг шөнө айхтар өвдсөн байна.  Тэр өөрт байсан өвчин намдаах бүх эмийг хэрэглэсэн ч тус болоогүй  учир  ямар ч хамаагүй уламжлалт биш арга хэрэглэхэд бэлэн байжээ. Гэтэл тэр арга нь үнэхээр тус болсон байна.

Элизабет хүнсний уутны амыг хавчдаг хуванцар хавчаар аваад, эрхий болон долоовор хурууныхаа  угийг хавчсан байна. Хагас цагийн дараа өвдөлт нэлээд намжиж, дараа нь ерөөс алга болжээ.  Харин энэ ер бусын арга Фейсбукийн 74 мянга гаруй хэрэглэгчид таалагдаж, 274 мянган репост авсан байна.


Хүмүүс комментдоо хавчааргүй ч болно, хоёр хурууны хоорондох тэр хэрэгтэй  цэгийг зүгээр л чимхэхэд болно гэдгийг тэмдэглэжээ. Үүнээс гадна, үнэндээ энэ нь зүү тавьдаг цэг бөгөөд бүр эртний Хятадад ийм арга хэрэглэж байсныг хандагчид бас дурдсан байна. 


С.Инда


СЭТГЭГДЭЛ БИЧИХ