Монголчууд уран гулгалтын төрлөөр анх удаа олон улсын тэмцээнд оролцов

ОХУ-ын Красноярск хотноо болж байгаа дэлхийн оюутны өвлийн спортын наадамд  Монголын тамирчин Г.Марал-Эрдэнэ уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд оролцлоо. Ингэснээр тэрээр спортын энэ төрлөөр Монгол улсаас Олон улсын тэмцээнд оролцож байгаа анхны тамирчин болж байгаа юм.


Наадмын 6 дахь өдөр уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд нийт 38 тамирчин уралдсаны дотор Монголын тамирчин Г.Марал-Эрдэнэ багтсан нь манай улсын спортын түүхэн дэх онцлох явдлаар нэрлэгдэж байна. Учир нь тэрээр энэ төрөлд Монгол улсын нэрийн өмнөөс олон улсын тэмцээнд уралдаж анхны тамирчин болж байгаа юм. Г.Марал-Эрдэнэ энэ удаагийн тэмцээнийг 24.75 оноогоор өндөрлүүллээ. Харин финалын шатанд Япон, ОХУ-ын тамирчид шалгарч, эхний байранд Японы уран гулгалтын тамирчин Михара Май 75.92 оноогоор тэргүүн байранд шалгарсан юм. 


Г.Марал-Эрдэнэ таван настайгаасаа Японд амьдрах болж, 12 жилийн турш уран гулгалтын спортоор япон багш, дасгалжуулагчийн удирдлага дор хичээллэж иржээ. Өдгөө Японы Чьюко их сургуулийн Спортын шинжлэх ухааны ангид суралдцаг тэрээр ирэх хавар сургуулиа төгсөөд энэ чиглэлээрээ мастер хамгаалж, илүү мэргэшин, олон тэмцээнд амжилт гаргахаар суралцахаа хуваалцсан юм. Тус их сургуульд Японы уран гулгалтын үндэсний багийг дасгалжуулдаг багш, дасгалжуулагчид ажилладаг нь томоохон боломжийг олгожээ. Монголд мөсөн гулгалтын талбай байдаггүй учраас бэлтгэл тасалдах эрсдэлтэй, тиймээс эх орон руугаа тэр бүр очоод байх боломж гардаггүй тухайгаа тэрээр хуваалцсан юм. 

Монголчууд уран гулгалтын төрлөөр анх удаа олон улсын тэмцээнд оролцов


СЭТГЭГДЭЛ БИЧИХ