Сахар, чихэрлэг ундааны бас нэг аюулыг илрүүлэв

Америкийн эрдэмтэд  чихэрлэг ундааны бас нэг шинэ аюулыг илрүүлснийг хэвлэлд бичжээ.

Судлаачдын хэлснээр,  зөгийн бал, жимсний шүүс гээд сахар юмуу түүний орлуулагчид суурилсан ундаа хэт их уух нь хүний эрүүл мэндэд сөргөөр  нөлөөлдөг байна. 

Тэд төв мэдрэлийн системийн өвчинтэй 135 хүн оролцсон туршилт хийжээ.  Туршилтад оролцсон хүмүүс  хүнсний асуулгын хуудас  бөглөж, дараа нь шинжээчид үүнд нь  дүн шинжилгээ хийсэн байна. 

Чихэрлэг ундаанд  дуртай оролцогчид хийжүүлсэн ундаа хааяа  нэг уудаг байсан хүмүүсийг бодвол янз бүрийн өвчин, тухайлбал  судасны тархмал хатуурал өвчинд  илүү өртөмтхий болсныг тогтоожээ. 

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ