Хамгийн залуу тэрбумтан тодорчээ
“Кардашьяны гэр бүлийнхэн” реалити-шоунд оролцогч, гоо сайхны өөрийн брендийг бий болгосон Кайла Женнер бүсгүй хөрөнгөө бие даан хуримтлуулсан дэлхийн хамгийн залуу тэрбумтан болсон байна. “Форбс” сэтгүүлд ингэж бичжээ.
Тус сэтгүүл мягмар гарагт ингэж зарласан байна. “Би ингэнэ хэмээн бодож байгаагүй. Би ирээдүйгээ ч төсөөлж байсангүй. Гэхдээ ийнхүү хүлээн зөвшөөрөгдсөнийг мэдрэхэд маш аятайхан байна. Энэ бол маш сайхан амжилт” гэж 21 настай бизнесч тэмдэглэжээ.
Нийгмийн сүлжээний ачаар ийм хөрөнгөтэй болсон гэдгээ тэр бас хүлээн зөвшөөрсөн байна. Юу гэвэл, бизнесээ эхлэхийн өмнө Кайли сүлжээнд хэдийнэ маш олон хандагчтай байжээ.
Кайли Женнер өөрийн гоо сайхны хэрэгслийн “Kylie Cosmetics” брентийг 2016 онд бий болгож, одоо нэг тэрбум долларын хөрөнгөтэй болоод байна. Тийнхүү бүсгүй 23 настайдаа эхний нэг тэрбум доллартай болсон нийгмийн “Facebook” сүлжээг үндэслэгч Марк Цукербергийг гүйцэж түрүүлжээ.
Женнер 2018 оны зун түүхэн дэх хамгийн залуу тэрбумтан болно гэж “Форбс” сэтгүүл бичиж байсан байна. Долоодугаар сард тэр 900 сая долларын хөрөнгөтэй болоод байжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ