Алиса Жамбалова: Маш их ядарсан тул гурав дахь алтан медалийн талаар таамаглахгүй
Оросын буриад цаначин Алиса Жамбалова Красноярскт болж буй Универсиад наадмын хувийн уралдаан, дагах уралдаанд дараалан түрүүлж хоёр алтан медалийн эзэн болжээ.
Тэрээр “ТАСС” агентлагийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, “Бид хоёр өдөр дараалан амралтгүйгээр уралдсан тул маш их ядарлаа. Манай гурван цаначин уралдааны турш ээлжлэн тэргүүлж, сайн ажилласан.
Бүх зүйл барианы үед шийдэгдсэн. Надад хүч тэнхээ арай их үлдсэн байсан уу, юутай ч би түрүүллээ. Маш их ядарсан тул гурав дахь алтан медалийн тухай таамагламааргүй байна. Гэсэн хэдий ч би нөгөөдөр богино зайн уралдаанд өрсөлдөнө” гэжээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ