Эмэгтэйчүүдийн тухай гайхмаар баримтууд
Эмэгтэйчүүд учир битүүлэг, нууцлаг зүйлээр дүүрэн. Тэдний тухай ихийг мэдэж авах тусам, хүн төрөлхтөний энэ хагасын тухай бид хичнээн багыг мэддэгээ илүү сайн ойлгох болно. Хонгор бүсгүйчүүд хүн төрөлхтөний хөгжилд багагүй хувь нэмэр оруулсан бөгөөд гэхдээ төдийлөн мэддэггүй хэд хэдэн баримт үүнийг нотлож байгаа юм.
Ада Лавлейс – Британийн арлын оршин суугч энэ эмэгтэй түүхэнд анхны программист болжээ.
2005-аас 2006 онд Шинэ Зеланд жинхэнэ эхийн эрхт ёсны захиргаанд байжээ. Хатагтай нар амбан захирагч, Дээд шүүх болон сайд нарын танхимын тэргүүний албан тушаалд ажиллаж байж.
1975 оны улирлын уралдаанд Лелла Ломбарди Формула-1-ийн гран-при-д оролцсон төдийгүй, оноо авч чадсанаараа энэ төрөлд цорын ганц, дахин давтагдашгүй нэгэн болжээ. Ерөөс, энэ төрлийн спортын түүхэнд ердөө л таван эмэгтэйг ийм тэмцээнд оруулсан байдаг.
Эрт дээр цагт Инна гэдэг нь эрчүүдийн нэр байжээ.
Жижигхэн хөх хамгийн их мэдрэмтхий байдаг гэнэ. Учир нь, ямар ч хөхний мэдрэлийн төгсгөлийн тоо адилхан ч, бага талбайд хамгийн олон мэдрэлийн төгсгөл төвлөрснөөр тийм байдаг аж.
Манай гарагийн хамгийн хүйтэн тив болох Антарктид дахь хоёр хадан цохиог Унагийн хөх гэж нэрлэдэг. Энэ тивд очсон британийн шинжилгээний ангийн бүрэлдэхүүнд орсон эмэгтэй Уна гэдэг нэртэй байжээ.
Мата Амританандамайи индүүсийн шашны тэргүүн юм. Гэвч тэр зөвхөн үүгээрээ алдаршаад зогсоогүй, амьдралынх нь хугацаанд 30 гаруй сая хүн түүний ивээлд багтаж байжээ.
Африкийн Нигери улсад эмэгтэйчүүдийг жингээр нь түүний элбэг хангалуун амьдралыг төсөөлдөг байна. Хичнээн бүдүүн байвал, төдийчинэ баян хэмээдэг аж.
Граса Машел л хоёр улсын тэргүүн хатагтайн статус авч байжээ. Эхлээд тэр Мозамбикийн төрийн тэргүүнтэй ханилан сууж байсан бөгөөд харин сүүлд нь ӨАБНУ-ын удирдагч Нельсон Манделагийн зүрх сэтгэлийг эзэмджээ.
Өмнөд Солонгосын Чха Ча Сун гэгч эмэгтэй 69 настайдаа жолооч болохоор шийджээ. Харин энэ мөрөөдөл нь 74 настайд нь биелэж, үүнээсээ өмнө тэр онолын шалгалтыг 950 удаа, практикийн шалгалтыг 10 удаа өгсөн байна. “Hyundai” концерн шаргуу хичээл зүтгэлийг нь үнэлэн, түүнд машин бэлэглэж, харин энэ жолооч хатагтай хойгийн бусад оршин суугчийн хувьд жинхэнэ баатар болжээ
ӨАБНУ-ын эмэгтэйчүүд уншиж сурахаасаа өмнө хүчирхийллийн золиос болох магадлал ихтэй байдаг байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ