Испанийн цомын финалд “Барселонтой” “Валенси” өрсөлдөнө
Испанийн цомын тэмцээнд үлдсэн хоёр хос багийн сүүлийн тоглолт өчигдөр болж, “Валенси” талбай дээрээ “Бетис”-ийг хүлээн аван 1:0-ээр хожлоо. Хоёр багийн эхний тоглолт тэнцээгээр (2:2) өндөрлөсөн бөгөөд “Валенси” хоёр тоглолтын нийлбэр дүнгээр “Валенси” Испанийн цомын финалд шалгарч үлдлээ. Тоглолтын 56 дахь минутад талбайн эздийн довтлогч Родриго Кевин Гамейрогийн дамжуулалтаар гоолдож багтаа ялалт авчирчээ.
Үүнээс өмнө тус цомыг одоогоор эзэмшиж буй “Барселон” өөрийн мөнхийн өрсөлдөгч Мадридын “Реал”-тай хагас шигшээд өрсөлдөн итгэлтэйгээр (1:1, 3:0) хожсон билээ. “Барселон”, “Валенси” багуудын Испанийн цомын төлөөх шийдвэрлэх финалын тоглолт ирэх тавдугаар сарын 25-нд болох юм.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ