Энэтхэг, Пакистаны зэвсэгт хүчнийг харьцуулвал



Энэтхэг, Пакистаны хооронд мөргөлдөөн үргэлжилж байна. Кашмир дахь хяналтын шугамын дээр агаарын  тулалдаан болсон тухай мэдээ өнгөрсөн лхагва гарагт ирсэн юм. Энэтхэгийн агаарын цэргийн хүчин пакистаны нэг сөнөөгч  нисэх онгоцыг устгаж, өөрийн нэг нисэх онгоцыг алдсаныг тус орны ГХЯ мэдээлжээ.  Харин Пакистаны тал болохоор энэтхэгийн хоёр нисэх онгоцыг сөнөөж, хоёр нисэгчийг олзолсон хэмээн нотлож байна.


 

Энэтхэгийн Жамму Кашмир муж улсад террорын ажиллагаа үйлдэж, үүний улмаас 45 хүн амь үрэгдсэний дараа хоёрдугаар сарын 14-нд хоёр орны харилцаа хурцадсан юм.  “Жаиш-е-Мухаммад” гэдэг бүлэглэл уг ажиллагагааг үйлдсэнээ хүлээжээ. Ингэсний дараа Энэтхэг улс терроризмыг дэмжиж байна гэж Пакистаныг зэмлэж, хоёрдугаар сарын 26-нд  Пакистаны  хяналтад байдаг Кашмирын хэсэг  (энэ нутгийг Энэтхэг, Пакистан хоёр булаацалддаг юм) дэх  террорист бүлэглэлийн хуаранд цохилт өгсөн байна. Тийнхүү хоёрдугаар сарын 27-ны агаарын тулалдаан нь дэгдэж буй мөргөлдөөний дараачийн шат болжээ.

Үүнтэй холбогдуулан Энэтхэг, Пакистаны зэвсэгт хүчний бүрэлдэхүүн болон байлдааны техникийн тооны тухай баримтыг танилцуулж байна.

Энэтхэгийн зэвсэгт хүчин

Олон улсын стратегийн судалгааны хүрээлэнгээс  гаргадаг жил тутмын  “Цэргийн баланс-2018” товхимолд бичсэнээр,  Энэтхэгийн зэвсэгт хүчний идэвхитэй бүрэлдэхүүн нь 1 сая 359 мянган хүнтэй (арми – 1.2 сая, флот – 58 мянга, агаарын цэргийн хүчин – 127 мянга, эргийн хамгаалалт – 9.5 мянга) ажээ. Бас 1 сая 155 мянган бэлтгэл цэрэгтэй гэнэ.  Энэтхэгийн зэвсэгт хүчин нь давын өмнө Хятад, Пакистаны эсрэг чиглэдэг хэмээн товхимол гаргагчид бичсэн байна. 2017 онд гаргасан тус орны цэргийн шинэ номлол нь  АНУ, НАТО-гийн мөн ийм баримт бичигтэй олон талаар төстэй  ажээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ