Европын лигийн дараагийн шатны сугалааны дүн
Европын лигийн 1/8-ийн шатны сугалаа өчигдөр болж багууд өрсөлдөгчдөө мэдэж авлаа. Эхний тоглолтууд гуравдугаар сарын 7-нд, хариу тоглолтууд мөн сарын 14-нд болох ажээ. Европын лигийн финал Азербайжаны нийслэл Баку хотын Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд тавдугаар сарын 29-нд болох юм.
Сугалааны дүнг дор танилцуулж байна:
"Челси" (Англи) — "Динамо" (Украин),
"Айнтрахт" (Герман) — "Интер" (Итали),
"Динамо" (Хорват) — "Бенфика" (Португал),
"Наполи" (Итали) — "Салцбург" (Австри),
"Валенси" (Испани) — "Краснодар" (Орос),
"Севилья" (Испани) — "Славиа" (Чех),
"Арсенал" (Англи) — "Ренн" (Франц),
"Зенит" (Орос) — "Вильярреал" (Испани).
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ