Монгол, Японы байтын тамирчдын хамтарсан бэлтгэл эхэллээ

Монголын байт харвааны шигшээгийн дасгалжуулагчид, тамирчид уржигдар Япон улсыг зорьсон билээ. Манай багийнхныг өчигдөр Японы Оказаки хотын дарга Ү.Ясүхиро тэргүүтэй захиргааныхан хүлээн авч уулзжээ. Харин өнөөдөр монгол, японы байт харвааны тамирчдын хамтарсан анхны бэлтгэл эхэлсэн байна.

Ахлах дасгалжуулагч Ю.Ганзориг ахлагчтай байтын тамирчид Японд 18 хоногийн хамтарсан бэлтгэл хийгээд шууд Тайландад болох Азийн цомын төлөө тэмцээнд оролцох юм байна.

Монголын байт харвааны холбооны Ерөнхийлөгч П.Цагаан өнгөрсөн онд Японы Оказаки хотын дарга Ү.Ясүхорид байт харвааны тамирчдаа тус улсад бэлтгэл хийлгэх хүсэлт тавьж, хоёр тал хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар энэхүү бэлтгэл эхэлж байгаа аж.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ