Хос 19 жил гэрэл зургийн бүхээгт зургаа татуулж, хэрхэн хоёр хүүхэдтэй айл болсноо харуулжээ



Жайлс Палей-Филлипс болон тэгэхэд түүний найз бүсгүй байсан Мишель хоёр 2000 онд гэрэл зургийн бүхээгт анх удаа зургаа татуулсан байна. Тэгэхэд тэд уулздаг болсоор дөнгөж хоёр долоо хонож байсан бөгөөд зургаа татуулах хь  19 жилийн туршид уламжлал болох юм хэмээн бодож байгаагүй аж.  Одоо хос дэр нийлүүлснээс хойш хэдийнэ 17 жил  өнгөрч, хоёрын хоёр хүүтэй болсон байна.

Анх удаа дөрвүүлээ гарсан тэр зураг миний хамгийн хайртай зураг юм Жайлс хэлжээ. Одоо тэд дөрвүүлээ зургийн бүхээгт арай ядан багтаж байгаа бөгөөд ийм бүхээгч цөөрсөн байна.  Гэвч ингэлээ гээд эднийх уламжлалаасаа татгалзах бодолгүй байгаа аж!

2000 он –  энэ зурагт Жайлс 23, Мишель 18 настай байжээ

2001 он – нэг жилийн хугацаанд хос бараг өөрчлөгдсөнгүй

 2002 он – харин энэ бол хосын хувьд эхнэр, нөхөр болсон анхны зураг

2003 он - тэд үснийхээ өнгийг өөрчилж, гэхдээ гадаад төрх нь өөрчлөгдөөгүй хэвээр байна

 2004 он – хамт татуулсан тав дахь зурагт хос баяртай нь аргагүй инээмсэглэж байна


2005 он – хүүхэдтэй болоогүй ч, тэд баяр баясгалан дүүрэн

2006 он -  энэ зурагт Мишель бие шалтгаантай болоод гурван сар болж байжээ


2007 он –  тэднийх анхны хүүхэдтэй болжээ


2008 он – хүү Элайж нь анх удаа зургаа татуулсан нь энэ

2009 он – хоёр дахь хүү Сонни эдний ам бүлийг нэмжээ

2010 он – эднийх ам бүл нэмэгдсэнээр, зурагт бүгдээрээ багтахгүй шахуу болжээ

2011 он – бага хүү Сонни нь чухам хаана орж ирснээ нэг их ойлгохгүй байгаа бололтой



2012 он – хөвгүүд өсч,  тэднийх зурагт бүгдээрээ багтах нь улам л хэцүү болж байна

2013 он – санчигт нь буурал сууж эхлэж байгааг Жайлс  энэ зургаас анх удаа анзаарчээ

2014 он – хүүхдүүд нь  улам л их зай эзлэх болжээ

2015 он – эднийх гэрэл зургийн бүхээгт ерөөс багтахгүй болж мэдэхээс Жайлс айж эхлэсэн байна

 2016 он – одоохондоо бүгд багтаж л байна

 2017 он – зургийн чанар жаахан муудсан ч, ингэлээ гээд уламжлалаа орхиогүй байна

2018 он – уламжлалаа яалаа гэж орхих билээ!


С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ