Улсын гарьд Б.Гончигдамба бөхийн байгаа “Болор цом”-ын эзэн Б.Баттулгад бэлэглэжээ
Өнгөрөгч баасан гарагт Завханчуудын нэгдсэн золголтонд зориулсан үндэсний бөхийн барилдаан Бөхийн өргөөнд болж өнгөрөв. Тус барилдаанд улсын гарьд Б.Гончигдамба, Улсын харцага Ш.Уламбаяр, Т.Бэгзсүрэн, улсын начин Б.Чимэдвандан нарын 56 бөх хүч сорьжээ.
Их-Уул сумын харьяат "Алдар" спорт хороо, "Тэргэн нуур" ХХК-ийн бөх, улсын гарьд Батнасангийн Гончигдамба зургаа даван түрүүлж, Отгон сумын харьяат "Алдар" СХ ЗХ-ний 325-р анги, "Хаан даатгал" ХХК-ийн бөх, улсын харцага Төрмөнхийн Бэгзсүрэн үзүүрлэсэн байна.
Их шөвөгт Тосонцэнгэл сумын харьяат Монгол Улсын харцага Шүхэрийн Уламбаяр, Их-Уул сумын харьяат улсын начин Батцэнгэлийн Чимэдвандан нар шалгарчээ. Б.Гончигдамба гарьд түрүү бөхийн бай буюу телевизороо өөрийн сумын харьяат “Болор цом”-36 наадмын тэргүүн байрын эзэн Базарсадын Баттулгад бэлэглэсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ