Сугалаагаар саятан болсон эр мөнгөө үрж дуусгаад хар ажил хийхэд хүрчээ


            Их Британид сугалаагаар саятан болсон азтай эр мөнгөө үрж дуусгаад орон сууц, машингүй үлдэн хар ажил хийж амь зуух болсон тухай “The Sun” сонинд бичжээ.

            2002 онд 19 настай Майкл Кэрролл сугалаагаар 9.7 сая паунд стерлинг хожжээ. Саятан болонгуутаа Майкл Кэрролл өдөрт 10 мянган паунд стерлинг үрдэгээ сайрхан ярьж “Мерседес” машинаар гудамжаар давхин хүмүүс рүү түргэн хоолны хачиртай бургер шидэлдэг байжээ. Гэвч 2012 онд түүний баялгаас улаан зоос ч үлдээгүй аж.

            Тэрээр “The Sun” сонинд ярилцлага өгөхдөө, “Миний олон сая паунд стерлинг аравхан жилийн дотор л дуусчихсан. Одоо надад орон сууц, машин үлдээгүй. Гэвч би үүнд тэгтлээ харамсдаггүй. Амархан олдсон мөнгө угаасаа амархан дуусдаг шүү дээ. Харин одоо би хөлсөө гарган хөдөлмөрлөж хоолны мөнгөө олж байгаадаа баяртай байна” гэжээ.



            Майкл Кэрролл өдгөө Шотландад амьдран өдөрт 12 цагийн турш нүүрстэй шуудай зөөдөг хүндхэн хар ажил хийдэг байна.

Б.Туг   

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ