Дэлхийн шилдэг 13 авьяастанд О.Энх-Эрдэнэ багтжээ

Америкийн CBS телевизийн "The World's Best" буюу "Дэлхийн шилдэг авьяастан" нэвтрүүлэгт Монгол Улсаас дуучин О.Энх-Эрдэнэ оролцож байгаа юм. Тэрбээр  өнгөрсөн долоо хоногт "Amarillo by Morning" дуугаар шүүгчдийг суудлаас нь өндөлзүүлэн 97 оноо авч эхний шатаа давсан. Үндсэн гурван шүүгч түүнд хамгийн дээд буюу 50 оноог өгсөн байна. Харин туслах 50 шүүгчээс 49 нь тус бүр нэг оноогоо өгчээ.

Ийнхүү тус шоунаас одоогоор дэлхийн 13 шилдэг авьяастан шалгарч үлдээд байна. Тэдний дунд Казакстан Улсыг төлөөлөн Монголын Казах үндэстний төлөөлөл Димаш Кудайберген  оролцож, мөн эхний шатаа давж  чадсан бөгөөд шүүгчдээс авсан.

Нэвтрүүлгийн зураг авалт энэ сарын 25-нд хийгдсэн байна. “Дэлхийн шилдгийн шилдэг” шоу нэвтрүүлгийн анхны дугаар хоёрдугаар сарын 3-ны өдөр цацагдаж, арван дугаар үргэлжлэх бөгөөд шилдэг авьяастан нэг сая ам.долларын эзэн болох аж.

О.Энх-Эрдэнэ өмнө нь "Монгол" HD телевизийн "Авьяаслаг Монголчууд 2016" шоу нэвтрүүлэгт оролцож, ялагчаар шалгарч байв.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ