Чуулган завсарлаж, С.Жавхлан гишүүн казинод...
УИХ-ын намрын чуулган завсарлаж, гишүүд "тойрогтоо ажиллах" нэрээр гадаадад амардаг энэ цагаар зарим нэг уйдсан нөхөд Солонгосын казинод цаг өнгөрөөж байгаа бололтой. Хэдхэн хоногийн өмнө эрх баригч намын нэр бүхий 27 гишүүн ЖДҮ-ийн зээлээс болж У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагахаар гарын үсэг цуглуулж, УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьж байсан.
Харин нөгөө талд УИХ-ын 37 гишүүн (АН-ынхныг оролцуулаад) Засгийн газрыг "ямар үнээр" хамаагүй авч үлдэх андгай тавьж, оронд нь УИХ-ын дарга М.Энхболдыг "60 тэрбумын" гэх хэргээр шалтаглан суудлаас нь буулгасан билээ. "Цус асгаруулсан" энэ тулаан дунд энэ парламентын ганц бие даагч гишүүн С.Жавхлан нэг удаа "од болон" гялалзсан удаатай. Ямар сайндаа л "Сэтгүүлчид над дээр өт батган шиг шаваад" гэж хэлээд онигоонд орж байх вэ. Тухайн үед Засгийн газар огцрох эсэх нь зөвхөн түүнээс шалтгаалж болохоор нөхцөл байдал үүсээд байлаа л даа.
Гэвч өнгөрсөн амралтын өдрүүдээр бие даагч гишүүн, "ард түмний хүү" С.Жавхлан "ард түмнийхээ" мөнгөөр Солонгосын казинод тоглож байгаа зураг олон нийтийн сүлжээнд тавигдаж, жинхэнээсээ "од" болоод байна. "Ард түмний хүү юм чинь тоглож л байг" уу?
эх сурвалж: inews.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ