Алдарт найруулагч Вуди Аллен “Amazon Studios” компаниас 68 сая доллар нэхэмжлэв
Холливудын алдарт найруулагч, “Оскар”-ын дөрвөн удаагийн шагналт Вуди Аллен дэлхийн хамгийн баян “Amazon” компанийн харьяа “Amazon Studios”-оос кинонуудыг нь дэлгэцэнд гаргахаас татгалзсан хэмээн 68 сая ам.доллар нэхэмжилсэн тухай “Variety” сэтгүүл мэдээлжээ.
Вуди Аллений “Нью-Йорк дахь бороотой өдөр” зэрэг дөрвөн шинэ киног нь “Amazon Studios” найруулагчийн дагавар охины 2014 оны мэдэгдлээс үүдэн дэлгэцэнд түгээхээс татгалзжээ. Дагавар охин Мелоун Фарроу нь долоон настайдаа түүний бэлгийн хүчирхийлэлд өртөж байснаа дэлгэсэн аж.
Тухайн үед алдарт найруулагчийн эсрэг ямар нэг эрүүгийн хэрэг үүсгээгүй ч 2017 оны сүүлээс хүчээ авсан Холливуд дахь бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой цуврал дуулиант хэргүүдээс үүдэн “Amazon Studios” ийнхүү шийдвэрлэсэн гэнэ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ