Сар шинийн барилдааны тасалбарыг ”Буянт-Ухаа”-д худалдаалж байна
Билгийн тооллын XVII жарны шарагчин гахай жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан битүүнд буюу маргааш /2019.02.04/ болно.
Тус барилдаан "Буянт-Ухаа" спорт цогцолборт болох бөгөөд барилдааны тасалбар өнгөрөгч нэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн худалдаанд гаргасан. Тасалбарыг "Буянт-Ухаа" спортын төв ордны кассаар, байршил харгалзахгүй 10.000 төгрөгөөр худалдаалж байна. Тасалбар дамлахаас болгоомжлох үүднээс нэг хүнд хоёроос илүү билет худалдаалахгүй байгаа ба тасалбар худалдан авахаар ирэхдээ Монгол Улсын Иргэний үнэмлэхтэйгээ ирэхийг "Буянт-ухаа" спортын ордны албан хүн санууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ