Гахай жилийн цуврал барилдаан эхэллээ

Билгийн тооллын 17-р жарны урвуулагч хэмээх шороон гахай жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд эхэллээ. Өчигдөр нийтийн монгол шандастан, өсвөр бөхийн барилдаан болов.


Нийтийн монголд 160 бөх барилдаж Баянхонгор Хүрээмарал сумын харьяат, МУИС-ийн Б.Хаш-Эрдэнэ 8 даван түрүүлж, ӨМӨЗО, Улаанхад хишигтэн хошууны Г.Бүрэнболор үзүүрлэв. Их шөвөгт БЗД-ийн Ч.Хүрэлбат шалгарлаа. Тавд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат М.Ган-Уяа, Говь-Алтайн Бат-Эрдэнэ нар үлдлээ.


Өсвөр бөхийн барилдаанд 28 бөх зодоглосноос Завхан аймгийн Тэс сумын харьяат Батхуягийн Баярболд түрүүлж, Багануур дүүргийн бөх Загдсүрэнгийн Эрхэмбаяр үзүүрлэв. Их шөвөгт Төв Заамарын Б.Ган-Эрдэнэ, Сэлэнгэ Сайханы Э.Тэлмүүн нар шалгарлаа.


Өнөөдөр МБӨ-нд Хавдрын эсрэг үндэсний төвөөс зохион байгуулж байгаа сумын заан цолтой болон залуу бөхийн барилдаан болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ