Эмэгтэй хүний биеийн тухай баримтууд, тэд өөрсдөө ч энэ тухай таамагладаггүй
Эмэгтэйчүүд эрчүүдийн хувьд ямагт оньсого мэт байж ирсэн билээ. Шинжлэх ухааны үүднээс ч эмэгтэй хүнийг ингэж хэлж болно. Юу гэвэл, эмэгтэй хүний бие махбодь учир битүүлэг нууцаар дүүрэн юм. Эмэгтэй хүний олонхи онцлог генетиктэй нь холбоотой. Тийнхүү эмэгтэйчүүд өөрсдөө ч мэддэггүй зарим нууцаас танилцуулвал:
Эмэгтэй хүн жилд 30-аас 64 удаа уйлдаг бол, эрчүүд 6-17 удаа уйлдаг гэнэ.
Эмэгтэй хүний хэлэнд амттаныг мэдэрдэг хавьгүй олон мэдрэгч байдаг байна.
Генетикийн түвшинд эмэгтэй хүний бие илүү уян хатан байдаг.
Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол, үнэрлэх мэдрэмж сайтай байдаг байна.
Бас тэдний арьс 10 дахин илүү мэдрэмтхий гэнэ.
Эмэгтэйчүүдэд мэдрэлийн мэдрэгч ахиу байдаг учир, тэд өвдөлтийг эрчүүдээс хавьгүй илүү мэдэрдэг байна.
Эмэгтэй хүний үсний диаметр эрчүүдийнхээс хоёр дахин бага байдаг аж.
Харин тэдний дархлаа нь эрчүүдийнхээс илүү гэнэ.
Эмэгтэй хүний зүрх ч илүү түргэн цохилдог
Эмэгтэй хүний бие өөхийг эрчүүдийнхээс удаан шатаадаг байна.
Эмэгтэйчүүд өнгийг эрчүүдээс илүү сайн ялгадаг, юу гэвэл энэ чадвар Х хромосомтой шууд холбоотой гэнэ
Бас нэг чадвар бий бөгөөд тодруулвал эмэгтэйчүүд нүдээ эрчүүдээс хоёр дахин олон цавчдаг байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ