Алсугийн охин Оросын дууны нэвтрүүлэгт нууцаар оролцон тэнцжээ


Оросын 35 настай алдарт дуучин бүсгүй, татар үндэстэн Ягаан ус буюу Алсу газрын тосны магнат Ян Абрамовтой гэрлээд гурван хүүхэдтэй болжээ. Том охин Сафина нь 12 настай бол отгон охин Микелла нь 10 настай, харин Рафаэль хүү нь хоёр настай аж.

Тэгвэл түүний бага охин Микелла саяхан ээж, аавдаа хэлэлгүй Оросын “Первый канал” телевизийн “Дуу хоолой. Хүүхдүүд” ("Голос. Дети") нэвтрүүлэгт саяхан нууцаар шалгуулан Валерий Меладзе, Пелагея, Светлана Лобода зэрэг нэр хүнд бүхий шүүгчдэд магтуулан тэнцсэн аж.

Энд тэмдэглэхэд, Алсу өнгөрсөн оны сүүлээр Микелла охиныхоо укулеле гитар дээр тоглон дуулах бичлэгийг “Instagram” хуудсандаа тавихад өмнөх бусад бүх бичлэгээс нь илүү их хүн үзэж сонирхжээ. Алсу охиноо өвөрмөц хоолойтойг хүлээн зөвшөөрдөг ч дуучин болох талаар нь ярих хараахан болоогүй гэж үздэг байна.

Б.Туг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ