Хөлбөмбөгийн ДАШТ-д ирсэн хөгжөөн дэмжигчдээс 5.5 мянга нь Оросоос хариагүй үлджээ


2018 оны зун Орост болсон хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр ирсэн 650 мянган гадаадын хөгжөөн дэмжигчдээс 5.5 мянга нь одоо хүртэл тус улсад хууль бусаар орогнож буй тухай Оросын Дотоод хэргийн яамны цагаачлалын албаны орлогч дарга Андрей Краюшкин мэдээлжээ.

Оросын Дотоод хэргийн яам гадаадын бүх хөгжөөн дэмжигчдийг гуравдугаар сар гэхэд эх оронд нь буцаах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар Орост ихэвчлэн Өмнөд Америк, Африкаас ирсэн 12 мянга гаруй хөгжөөн дэмжигч байсан ч хэдхэн хоногийн дотор ийнхүү эрс буурчээ.

            Оросоос тогтсон хугацаанд гараагүй гадаадын иргэдэд захиргааны арга хэмжээ авч, мөнгөн торгууль ногдуулдаг байна. Өнгөрсөн жилийн зун Оросын 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд хөлбөмбөгийн ДАШТ болж, финалын тоглолтод Франц Хорватыг 4:2 харьцаатай хожин дэлхийн аварга болсон билээ.

Б.Туг    

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ