Дэлхийн хамгийн тарган хүмүүс, тэдний түүхээс
Өнөөгийн ертөнцөд таргалалтын асуудал хурцаар тавигдаж байгаа билээ. Ажлын зүдэргээтэй өдрүүд, буруу хооллолт, байнгын стресс нь энэ өвчний гол шалтгаан юм. Тийнхүү түүхэн дэх хамгийн тарган хүмүүсийг харахыг санал болгож байна.
Америк бүсгүй Кэрол Йегер хамгийн тарган хүнд зүй ёсоор тооцогддог бөгөөд тэрээр 727 килограмм татаж байжээ.
Тэр 1960 онд Мичиган муж улсад төрсөн бөгөөд бүр хүүхэд байхаасаа л үргэлж юм идэх дуртайгаасаа болоод жин нь байнга нэмэгдэж эхлэсэн байна. Кэролыг 20 нас хүрэхэд, түүний хоёр хөл биеэ даахгүй болжээ. Тийнхүү түүнийг эмнэлгийн ажилтнууд болон төрөл төрөгсөд нь харж хандахад хүрсэн байна.
Америкийн нэг ч эмч, хоолны нэг ч мэргэжилтэн бүсгүйд туслаж чадаагүй байна. Кэрол жилдээ эмнэлэгт 8-10 удаа хэвтдэг байж. 90-ээд оны эхээр түүний жин 540 килограмм болсон байна. Тэргүүлэх зэргийн нэг эмнэлэг түүнд 200 гаруй килограмм турахад яалт ч үгүй туслажээ. Гэвч хэдхэн сарын дараа дахиад л таргалж эхлэсэн байна. Тийнхүү түүний жин 727 килограмм болжээ.
Тэрээр 1994 онд дахин эмнэлэгт хүргэгдсэний дараа 34 настайдаа нас барсан байна. Нас барах үедээ тэр 545 килограмм жинтэй байжээ.
Америкийн Жон Миннох 1941 онд төрсөн бөгөөд угийн нь л тарган нэгэн байж. 20 настайдаа тэр 180 килограмм, харин таван жилийн дараа 317 килограмм, 10 жилийн дараа 400 килограмм татдаг болжээ. Ингэснээр тэр өөрөө хөдлөж чадахаа больсон байна.
Түүнийг оронд нь эргүүлэхэд 14 хүн оролцдог байжээ. Эмч нар түүнд эмчилгээ хийж, хоолны дэг бариулснаар жингээ хасахад нь тус болсон байна. 1981 онд тэр ердөө 215 килограмм жинтэй болжээ.
Гэвч эмнэлгээс гарсныхаа дараа бие нь дахин муудаж, 1983 онд нас барахдаа 363 килограмм жинтэй байж.
Мексикийн Мануэль Урибе 20 настайдаа 130 килограмм жинтэй болжээ. Нас явахын хэрээр түүний жин мөн л нэмэгдэж, хэдэн жилиийн дараа Мануэль өөрөө босч, хөдлөж чадахаа больсон байна. Хайртай эмэгтэй нь түүн дээр ирснээр байдал эрс өөрчлөгджээ.
Тэр Клаудиа гэдэг эмэгтэй урьд нь нөхөртэй байсан бөгөөд нөхөр нь таргалалтаас болоод зүрхний өвчнөөр нас барж, тийнхүү эмэгтэй дасгал хийж, бүжиглэхэд нь Мануэльд туслах болжээ. Түүний хүчинд мексик эр 230 килограмм турж чадсан байна.
Жессика Леонардыг 2007 оноос л мэдэх болжээ. 7 настайдаа тэр 222 килограмм жинтэй байсан байна. Ээжийнх нь хэлж байснаар, охин ээлжит хоолоо идсэний дараа л дахин идэх юм өгөхийг шаарддаг байжээ. Тэр өдөрт 10 мянган килокалори илчлэг бүхий хоол иддэг байсан бөгөөд харин хүүхдийн хэрэглэвэл зохих хэмжээ нь ердөө 1800 килокалори байдаг байна. Эх нь болсон хойно яаж хүүхэддээ хоол өгөхгүй байж чадах билээ.
Жессикаг эмнэлэгт хэвтүүлж, хоолны хатуу дэг бариулсан байна. Түүнийг шарсан, өөх тостой болон гурилан бүтээгдэхүүн идэхийг тас хориглож, албын хүчээр биеийн тамираар хичээллүүлдэг байжээ. Жил хагасын талаар Жессика 82 килограмм жинтэй болж турсан байна. Гэвч таргалалтаас болж, арьс нь унжиж, тиймээс илүүдэл арьсыг мэс заслын аргаар авах хэрэгтэй болжээ. Хэд хэдэн мэс засал хийсний дараа эмч нар Жессика Леонардыг хэвийн амьдралд нь буцаан оруулахаар төлөвлөж байгаа гэнэ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ