Тамаваши Б.Мөнх-Оргил түрүүлж, Эзэн хааны цомыг анх удаагаа хүртлээ
Японы мэргэжлийн сумо бөхийн Хацү башёгийн 15 дахь өдөр Эндог давснаар Тамаваши Б.Мөнх-Оргил 13 даваа, 2 унаатай энэ башёд түрүүлж Японы Эзэн хааны цомыг анх удаагаа хүртэж байна.
Ийнхүү Тамаваши Б.Мөнх-Оргил 32 нас 2 сартайдаа мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаа буюу Макүүчид түрүүлж Эзэн хааны цомын эзэн боллоо. Б.Мөнх-Оргилын хувьд яг энэ өдөр түүний хоёр дахь хүү нь төрсөн онцгой содон баяртай үйл явдал болсон юм. Мөн хүүтэй болсон энэ өдөр Б.Мөнх-Оргилын аав, ээж нь энэ сумогийн ордонд хүрэлцэн ирсэн байв.
Хацү башёгийн сүүлийн өдрийн барилдаанд Озэки Такаясү, Кайсэйг давж 9 даваатай болж, Кайсэй 10 даваа, 5 унаатай башёг өндөрлүүллээ. Харин Хацү башёгийн 15 дахь өдөр Озэки Гойэдо, Сэкиваке Такакейшёог давж 9 даваа, 6 унаатай болж, Ирэх башёд Озэки цол хүртэх өндөр магадлалтай байсан Такакейшёо 11 даваа, 4 унаатай энэ башёг дуусгасан юм.Харин Ичиножёо А.Ичинноров, Шодайд унаснаар 6 даваа, 9 унаатай Хацү башёг өндөрлүүллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ