Сахалт эмэгтэй Клементина Делейт

Клементина Делейт 1865 оны гуравдугаар сарын 5-нд  Францын зүүн хойд зүгийн Лотаринги нутагт төржээ. 19 дүгээр зууны сүүлч, 20 дугаар зууны эхэнд энэ нутаг Европын  хамгийн зартай “сахалт хүүхний” нутаг гэдгээрээ алдартай  байсан гэдэг.

Нэг  гараашийг худалдах үед түүний хувийн дуртгал олдож, үүнийг нь цуглуулгын хорхойтон Роланд Маршал гэдэг хүн “маш хямдхан” худалдаж авсан байна.  Дуртгалаа сурагчийн дэвтэрт хөх өнгийн бэхээр бичиж,  сонин сонин зураг хавсаргасан  байдаг бөгөөд тэр үеийн хэвлэлд энэ хүний амьдралын тухай олон шинэ зүйлийг дурдсан  байдаг.

Бичиг үсэгт нэг их сайнгүй  байсан  Делейт өөрийн дуртгалыг 1930-аад онд нутгийн сонины сурвалжлагч  Поль  Райберт хэлж бичүүлжээ.

  

Клементина 30 насандаа 88,9 кг, 40 настай байхдаа бараг 101 килограмм татдаг байж. Тэр нохойнд нугасгүй нэгэн байсан гэдэг.

 

Түүний тухай мэдээ түргэн зуур түгэж, хүмүүс Клементинагийн кафегаар үйлчлүүлэхээр Европын бараг  бүх нутгаас ирдэг байжээ. Тэр нөхөртэйгээ хамт авахуулсан  зурагтай ил захидал гарган, худалдаж, заримд нь гарын үсгээ зурдаг байсан байна.


Дэлхийн энэ тэндээс өч төчнөөн урилга заллага ирдэг байсан ч, тэр ялангуяа  тийм ч бие сайтай байгаагүй  нөхрөө  ганцаарангий нь орхин явахаас татгалздаг  байжээ. Тэр кафеныхаа ажил төрлийг өөрөө эрхлэн явуулж,  мэдээж  циркт тоглох юмуу байнга л   дэлхийгээр аялан  нэрд  гарахыг хүсээгүй аж. Гэсэн ч, түүний нэр алдар өөрт нь таалагдаж, үүгээрээ бахархаж, өөрийгөө  тоодог байсан нь дуртгалаас  нь тодорхой харагддаг байна.


Клементина болон түүний нөхөр  огт хүүхэдгүй байсан нь  нөгөөх гаж даавар  юмуу  түүнийг сахалтай болоход хүргэсэн тэр  асуудалтай холбоотой байсан нь мэдээж.  Гэвч тэд гэрлэснээсээ хойш 34 жилийн дараа  эцэг, эх нь испанийн ханиадаар нас барсан таван настай охиныг үрчилж авсан байна.

Тэр жирийн эмэгтэйн адил хувцасладаг байсан ч,  өмд өмсөх дуртай байж.  Эрэгтэй хүний хувцас өмсөхийн тулд 1904 онд түүнд засгийн газрын тусгай зөвшөөрөл шаардагдаж байжээ. Гэхдээ хачирхалтай ч гэлээ, тэр унадаг дугуйгаар явахдаа банзал өмсөхийг илүүд үздэг байж.


Нөхөр нь 1928 онд нас барахад Клементина  зарим урилга заллагыг хүлээн авч, Парисын найрал хөгжмийн  “La Foire du Trone” чуулгынхантай уулзан, Лондон, Ирландад зочилсон байна.

Тэр дуртгалынхаа төгсгөлд: “Миний даруухан амьдрал  элдэв  зүхэл зэмлэлгүй байгаагүй ээ.  Гэхдээ миний эх орон нэгтнүүд намайг хүндэтгэдэг байсан” гэж бичсэн байдаг аж.


Тэр өөрийн булшны чулуун дээр: “Сахалт хатагтай Клементина Делейт энд нойрсож байна” гэж бичихийг хүсчээ.

 .


C.Инда

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ