"Цодгор хүү" шатрын тэмцээнд 300 гаруй сурагчид оюун ухаанаа сорьж байна

Монгол Улсын аварга, спортын мастер Нямаагийн Төрбат агсны нэрэмжит 28 дахь удаагийн "Цодгор хүү" өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах шатрын тэмцээн Монголын хүүхдийн ордонд эхэлээ. Энэ удаагийн тэмцээнд эрэгтэй, эмэгтэй 5, 7, 9,11 хүртэлх насны Монгол Улсын 333 сум, 21 аймаг, 9 дүүргийн анхан шат, дунд шатны шалгаруулалтаас шалгарсан шилдэг 300 гаруй шатарчид оюун ухаанаа сорьж байна. Тус тэмцээний 7, 9, 11 насны ангилалд түрүүлсэн өсвөрийн шатарчид Монгол Улсаа төлөөлөн сурагчдын дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд оролцох эрхтэй болох юм. “Цодгор хүү” тэмцээнийг Монголын хүүхдийн ордон, Монголын шатрын холбоо, Хурай ХХК хамтран зохион байгуулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ