Соёл иргэншил гэдгийг огт үзээгүй омгийнхон
Бразилын хойд нутагт Венесуэл улстай залгаа хилийн ойролцоо Амазонка мөрний ширэнгэ ойд соёл иргэншилтэй хэзээ ч холбоотой байгаагүй цөөн хүнтэй омгийг олжээ. 100 гаруй хүн аж төрдөг байж болох жижигхэн тосгоны зургийг нисэх онгоцноос авсан байна. Энэ омгийнхон нь нийтдээ 35 мянга орчим хүн амтай зарим төрөл омгийг багтаадаг Яномамо үндэстэнд хамаарагддаг аж. Одоо гадаад ертөнцтэй хэзээ ч холбоотой байж үзээгүй омгийнхон маш цөөхөн үлджээ. Эрх баригчид шинэ омгийнхны өвөрмөц ахуйг хадгалахын тулд тэдэнтэй холбоо барих бодолгүй байгаа гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ