АНУ, БНАСАУ хоёр олон жил нууцаар хэлэлцээ хийж байжээ
Сүүлийн арван жилд америкийн тагнуулын албаны төлөөлөгчид Умард Солонгосын мэргэжил нэгтнүүдтэйгээ нууцаар уулзаж байжээ. Ийнхүү нууцаар уулзаж байсан нь хоёр орны саатуулагдсан иргэдийг суллуулж, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унтай уулзуулахад тусласан байна гэж "The Wall Street Journal" сонинд бичжээ.
Сонины сурвалжлагчид учрыг мэдэх хүмүүсийн хэлснээр, ТТГ-ын захирлын үүрэг гүйцэтгэгч Майкл Морелл 2012 онд Пхеньянд хоёр ч удаа очсон байна. 2013-2015 онд ТТГ-ын орлогч даргаар ажиллаж байсан Эврил Хейнс БНАСАУ-д бас нууцаар айлчилж байжээ.
Барак Обамаг ерөнхийлөгчөөр ажиллаж байхад ийм зөвлөлдөөн хийхээ больсныг тэмдэглэж байна. ТТГ-ын захирлын албан тушаалд томилогдсон Майкл Помпео 2017 оны нэгдүгээр сард уг зөвлөлдөөнийг сэргээжээ.
Америкийн тал шоронд хоригдож байгаа америкчуудын асуудлыг хэлэлцэхийн тулд нууц хэлэлцээг ашиглаж, сүүлд нь хямралыг зохицуулах асуудалд анхаарлаа төвлөрүүлэх болсон тухай учрыг мэдэх хүмүүс сонины сурвалжлагчид ярьсан байна. Зөвлөлдөөнийг бас цөмийн зэвсэг устгасны хариуд АНУ харилцаагаа хэвийн болгоход бэлэн байгааг нотлох арга хэмээн бас үзэж байжээ.
Дональд Трамп, Ким Чен Ун нар 2018 оны долоодугаар сарыбн 12-нд Сингапурт уулзсан билээ. Уулзалтын дүнгээр хамтарсан мэдэгдэл гаргаж, БНАСАУ цөмийн зэвсгээ бүрэн хураахад бэлэн байгаагаа нотлосон юм. Хариуд нь АНУ Умард Солонгост аюулгүй байдлын баталгаа гаргаж өгөх үүрэг хүлээсэн билээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ